Philips 3000 Series Manual page 88

Hide thumbs Also See for 3000 Series:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
90
Монгол
-
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг зөвхөн газардуулгын алдагдлын хэлхээ
таслагчаар хамгаалагдсан газардуулсан ханын эм залгуурт залгана уу.
-
Залгуурыг ханын эм залгуурт зөв оруулсан эсэхээ байнга шалга.
-
Тус гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь гадаад цаг тохируулах механизм
эсвэл тусдаа алсын удирдлагын системээр ажиллахаар зориулагдаагүй.
-
Ашиглах явцад хүрч болохуйц гадаргуу нь халуунд халах болно.
-
Хүүхдүүдийг тус гэр ахуйн цахилгаан хэрэгслээр тоглуулахгүй байх
үүднээс хянах нь зүйтэй.
-
Энэ гэр ахуйн хэрэгслийг бие махбодын, мэдрэхүйн болон оюуны чадамж
багатай хүмүүс (хүүхдүүдэд хамаатай) ашиглах зориулалтгүй бөгөөд
тэдний аюулгүй байдалд хариуцлага хүлээх хэн нэгэн тус цахилгаан
хэрэгслийг ашиглахтай холбогдуулан заавар өгч, хараа хяналттайгаар
ашиглаагүй л бол хориглоно.
-
Цэвэрлэх болон хэрэглэгчийн засварын үйл ажиллагааг хүүхдүүд хараа
хяналтгүй хийж болохгүй.
-
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг хананд эсвэл бусад гэр ахуйн цахилгаан
хэрэгсэлтэй налуулж байрлуулж болохгүй. Гэр ахуйн цахилгаан
хэрэгслийн ар тал, хоёр тал, дээр нь дор хаяж 10 см сул зай үлдээгээрэй.
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн дээд талд юу ч бүү байрлуул.
-
Халуун агаартай шарах үеэр халуун уур нь агаарын гаралтын хавхалгаар
гардаг. Гар, нүүрээ уур болон агаар гарах хавхалгаас аюулгүй зайд
байлга. Мөн савыг гэр ахуйн цахилгаан хэрэгслээс авахдаа халуун уур,
агаараас болгоомжил.
-
Хэрэгсэлд хөнгөн орц эсвэл зориулалтын жигнэх цаас хэрэглэж болохгүй.
-
Ашиглах явцад хүрч болохуйц гадаргуу нь халах болно.
-
Төмс хадгалах: Температур нь хадгалсан төмсний төрөлд тохирсон байх
ёстой бөгөөд бэлтгэсэн хүнсэнд акриламид үүсэх эрсдэлийг багасгахын
тулд 6°C-ээс дээш байх ёстой.
-
Савыг хэзээ ч тосоор дүүргэж болохгүй.
-
Энэхүү тосгүй шарагч нь хоол хийх хоёр тасалгаатай тул цахилгаан эрчим
хүч нь том юм. Бусад хүчирхэг цахилгаан хэрэгслийг нэг хэлхээнд нэгэн
зэрэг ажиллуулж болохгүй (тухайлбал, данх, цахилгаан мах шарагч
зэрэг). Үгүй бол таны гэрт суурилуулсан хэлхээний таславч хариу үйлдэл
үзүүлж, энэ залгуурын тэжээл доголдож болзошгүй.
-
Энэ гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь 5°C-ээс 40°C-ийн хооронд хэмтэй
орчны температурт ашиглагдахаар зориулагдсан.
-
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг холбохын өмнө тухайн гэр ахуйн
цахилгаан хэрэгсэл дээр заасан хүчдэл тухайн орон нутгийн үндсэн
цахилгаан хүчдэлтэй таарч байгаа эсэхийг шалгана уу.
-
Залгуурын утсыг халуун гадаргуугаас хол байлга.
-
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг ширээний бүтээлэг, хөшиг гэх мэт
шатамхай материал дээр эсвэл ойролцоо байрлуулж болохгүй.
-
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг энэхүү гарын авлагад зааснаас өөр
зорилгоор бүү ашигла, зөвхөн анхны Philips дагалдах хэрэгслийг ашигла.
-
Тус гэр ахуйн цахилгаан хэрэгслийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
-
Чанах хэсэгт байрлуулсан тогоо, сагс болон хэрэгслүүд нь цахилгаан
хэрэгслийг ашиглах явцад болон дараа нь халуун болдог тул
болгоомжтой харьцаарай.

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Na350Na351Na352Na352/00Na351/00

Table of Contents